1. Ерөнхий зарчим
- eSIM QR/идэвхжүүлэлтийн код нэг удаагийн бөгөөд хуваалцвал хүчингүй болж болзошгүй.
- Суулгасан эсвэл ашигласан (жишээ нь > 1MB дата) тохиолдолд буцаалт ихэнхдээ боломжгүй.
2. Буцаалт боломжтой тохиолдол
- eSIM-ийг суулгаагүй, ашиглаагүй бөгөөд худалдан авснаас хойш 30 хоногийн дотор.
- Нийлүүлэгчийн алдаанаас болж идэвхжихгүй (манай саппорт шалгаж баталгаажуулна).
- Тайлбартай зөрүүтэй бүтээгдэхүүн олгогдсон.
3. Буцаалт боломжгүй тохиолдол
- Төхөөрөмж eSIM дэмждэггүй/түгжээтэй — суулгалтын өмнө шалгах үүрэг хэрэглэгчид.
- Хамрах хүрээний асуудал, сүлжээний чанарын хэлбэлзэл (операторын бодлого, хүчин чадлаас хамаарна).
- Дахин цэнэглэлт, нэмэлт багц (addon) — суулгасны дараа буцаахгүй.
4. Процесс
- support@nomada.mn руу захиалгын дугаар (ESM_…), имэйл, шалтгаан, боломжтой бол скриншот-той хамт илгээнэ.
- Саппорт 1–3 ажлын өдөрт багтаан шалгаад шийдвэрлэнэ.
- Зөвшөөрөгдвөл төлбөр буцаалт анхны төлбөрийн сувгаар хийгдэнэ (банкны хугацаа 3–10 ажлын өдөр байж болно).
5. Шимтгэл
Зарим тохиолдолд төлбөрийн үйлчилгээний шимтгэл, валютын зөрүүний алдагдал буцаагдахгүй байж болно.
6. Солилт
Хэрэв буцаалт боломжгүй ч идэвхжүүлээгүй бол ижил үнэ/дүйцэх өөр багц руу солих боломжийг бид санал болгож болох ба энэ нь нийлүүлэгчийн нөхцлөөс хамаарна.
7. Холбоо барих
И-мэйл: support@nomada.mn
