1. Бид ямар мэдээлэл авдаг вэ?
- Бүртгэл/захиалгын мэдээлэл: нэр, и-мэйл, утас.
- Захиалга/ төлбөр: багц, дүн, валют, төлбөрийн статус (QPay транзакцийн ID, картын мэдээлэл хадгалдаггүй).
- Төхөөрөмж/лог: IP, браузер, төхөөрөмжийн загвар, төхөөрөмжийн ID (жишээ: nomada_device_id).
- Харилцаа: саппорттой и-мэйл/чатын бичиглэл.
- Сонголт: сурталчилгааны и-мэйл хүлээн авах эсэх.
2. Ашиглах зорилго
- Захиалгыг гүйцэтгэх, eSIM хүргэх, суулгалтын тусламж үзүүлэх.
- Төлбөр баталгаажуулах, зөрчил/фродоос сэргийлэх.
- Үйлчилгээ сайжруулах зорилгоор сайтын аналитик.
- Таны зөвшөөрсөн тохиолдолд мэдээ, урамшуулал илгээх (имэйлээс хэзээ ч татгалзаж болно).
3. Хуваалцах
Бид гуравдагч түншүүдтэй зайлшгүй шаардлагатай хүрээнд мэдээлэл хуваалцдаг: төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч (QPay), и-мэйл илгээх үйлчилгээ, eSIM нийлүүлэгч оператор/платформ. Хууль, шүүхийн шаардлага гарвал мэдээлэл гаргаж өгөх үүрэгтэй.
4. Хадгалалт
- Захиалга/дансны баримт: татвар, тайлагналын зорилгоор 6 сар хүртэл.
- Сэшн/токен: аюулгүй байдлын зорилгоор богино хугацаанд.
- OTP: 5–15 минут.
5. Таны эрх
Та мэдээллээ нэвтрэх, засах, устгах, боловсруулахыг хязгаарлах, сурталчилгаанаас татгалзах эрхтэй. support@nomada.mn руу хүсэлт илгээнэ үү.
6. Күүки ба аналитик
Зайлшгүй шаардлагатай күүки (сагс, сэшн) болон сайжруулалтын аналитик ашиглаж болно. Та браузерийн тохиргоогоор күүкиг хянах боломжтой.
7. Хүүхдийн хувийн мэдээлэл
Манай үйлчилгээ 16-аас доош насныханд зориулагдаагүй. Тэднээс санаатайгаар мэдээлэл цуглуулдаггүй.
8. Өөрчлөлт
Энэхүү бодлогыг шинэчилж болно. Сайтад нийтэлмэгц хүчин төгөлдөр болно.
9. Холбоо барих
И-мэйл: support@nomada.mn
